Өнөөдрөөс эхэлж хоёр өдөр хаах замууд

Нийслэл хотод өнөөдөр хоёр байршлын замыг хаах бол наймдугаар сарын 11-ний Даваа гарагт “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хаана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-нд хаагдах замууд:
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг цогц гудамж, зам болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өндөр настны гэж нэршсэн буудлаас Хүүхэд залуучуудын театр, долоодугаар хорооноос 67 дугаар сургууль хэсгүүдэд зам хааж, цахилгааны шугам сүлжээний сэтэлгээний ажлыг гүйцэтгэнэ.
Зам хаах: Наймдугаар сарын 9-ний 23:00 цаг
Зам нээх: Наймдугаар сарын 10-ны 06:00 цаг.
Мөн “Хөсөг трейд”-ийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: Наймдугаар сарын 9-ний 23:00 цагаас
Зам нээх: Наймдугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих
хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээг зурна
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.