Нийгэм мэдээ

Баянхонгорын эмнэлэг 41 жилийн дараа стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай боллоо

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр өдөрт 800-1000 хүнд үйлчлэх боломжтой болж байна.  Тухайлбал, ирэх сарын гуравнаас үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлчлүүлэгчдээ хүлээн авна. Шинэ амбулаторийн барилгын ажил 2019 онд эхэлсэн. Улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд ашиглалтад оруулж байна. 3400 мкв талбайтай, хонгилын давхартайгаа нийлээд дөрвөн давхар, 200 орчим автомашины зогсоолтой. Орон нутгийн хөгжлийн сангаас тавилга, эд хогшил, мэдээлэл технологи, гал тогооны тохижилтод зориулж 500 сая төгрөг, гадна тохижилт, автомашины зогсоол, явган хүний зам барихад 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Ингэснээр Баянхонгор аймгийн 90 орчим мянган иргэн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэл багатайгаар авах нөхцөл бүрдлээ.

Харин хуучин амбулаторийн барилга нь эмийн бус эмчилгээ, поликлиникийн зориулалтай байсан төдийгүй өдөрт 500 хүртэлх хүнд л үйлчлэх хүчин чадалтай байжээ. Мөн 40 өрөөтэй байсан учир эмчилгээ үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байсан байна. Одоо харин шинэ амбулатори 88 өрөөтэй. Хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Зохион байгуулалт эмх цэгцтэй болж иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилэх нөхцөл боломж хангагдаад байна.

cd8062a8-d3f1-45e7-80f2-60ce39d76917
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button