Нийгэм мэдээ

"Алдартнуудын мялаалга" наадмын барилдааны түрүү бөхийг ₮15 саяар байлна

Наймдугаар сарын 12, 13-нд "Алдартнуудын мялаалга" наадам болно. Энэ үеэр хүчит 128 бөхийн барилдаан болох юм.

Тус барилдаанд түрүүлсэн бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая төгрөгийн бай шагналтай аж.

Мөн дунд шөвгийн бөх тус бүр 1,5 сая, гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөх тус бүр 150 мянган төгрөгөөр байлна. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт цахимаар бүртгэх юм байна.

Цаашлаад наадмын хүрээнд "Хонгорын шигшмэл хурд уралдаан"-ыг Дуурсахын цэнхэр хөндийд зохион байгуулах аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button