НИЙГЭМНийгэм мэдээ

Богд ууланд тарвага буудаж, зугтсан этгээдийг олжээ

Жаргалантын аманд тарвага буудчихаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг цагдаагийн байгууллага олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Тодруулбал, Энэ сарын 4-ний өдөр 15.00 цагийн үед дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан гэх мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид  газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олдсон.

Улмаар ХУД цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн машиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаад байсан билээ.

Мөн энэ сарын 8-ны өдөр байгаль хамгаалагч Э.Олзвой, идэвхтэн байгаль хамгаалагч Мэгддоржын хамт Түргэний аманд эргүүл хийх явцад тарваганд урхи тавьсан байсныг хураан авч устгажээ. Дош шалгах ажиллагаа Богдхан уулын бүх амуудаар үргэлжлэн хийгдэх аж.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Мөн амьтны тухай хуулийн 9-р зүйлд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд агнах, барихыг хориглох заалттай юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Soniuch
Soniuch
8 сар 11, 2025 11:48

Tahaliin golomtiig ustgaj baih heregtei..deer uyed tarwaga het osloo geed ulsaas anchin tomilj toog n tsooldog baisan odoo chuham yaj baigaag medehgui yum

Чинзо
Чинзо
8 сар 11, 2025 23:13

Жирийн хүн тарвага буудсан бол нэр усыг нь зарлачихсан байгаа.Цагдаа нар ч үнэхээр новшдоо.Түй чёрт

Зочин
Зочин
8 сар 12, 2025 07:25

Tarbavaga baitugai horoolol baritsan bhad ta nar yahiin

Зочин
Зочин
8 сар 12, 2025 07:31

Ганхуяг начин биз

Б. Э
Б. Э
8 сар 12, 2025 08:28

Хулгайн анчинг олж маш сайн байна!
Одоо хулгайгаар газар зарсан хулгайчуудыг олж цааз�##�ж, газрыг чөлөөлж жинхэнэ Дархан Цаазат бүс болго. Цааз гэдэг нэрийг нь цаазаар л хамга�##�даг юм. Энд МАН, АН гэхгүй газраа чөлөөлөх хэрэгтэй. Цааз зөрчин хулгайлсан газар луугаа Богдхан уулаа цоолоод очоод харьчихдаг болох гэж байгаа хулгайчууд байна.

ЗочиПүрэвн
ЗочиПүрэвн
8 сар 12, 2025 19:26
Reply to  Б. Э

Зайсангийн орд харш ророоллуудыг буулгах уу? Тэнд Ц. Нямдоржийн бариулсан ШШГГ-ын орон сууцны хороолол ч бий

Одод
Одод
8 сар 12, 2025 09:16

Туулын бургасанд буун дуу гараадл бсандаа..олон буутай хүн бсан бхдаа

Зочин
Зочин
8 сар 12, 2025 13:46

аймаар �##�уурчин олж улс сүйрүүлж байгаа хулгайчид аа ингэж хурдан барь чадах уу

Зочин
Зочин
8 сар 12, 2025 16:00

Сүртэй юмаа ккк ганц тарвага бууда�##� биз

Зочин
Зочин
8 сар 12, 2025 20:24

ЗУГТСАН МАШИНЫХ НЬ ДУГУЙГ НЬ ХАГА БУУДААЧЭЭ!!!!

Зочин
Зочин
8 сар 15, 2025 17:04

Буудуулсан тарвага гэж бичвэл...тарвага буудуулсан байд�##�тай.

ИргэнТооройбанди...
ИргэнТооройбанди...
8 сар 17, 2025 09:19

Бөөсөнд хутга гээч юм болждээ....ккккБогд ууланд хороолол хороололоороо тансаг амьдарч байгаа хулгайч луйварчидаа баричээээээ....Тарвага гэдэг амьтнаар чинь тогтмол хооллодог хулгайчууд чинь нүдэн дээр чинь байж байна даа....Новшнуудад...кккк

Баги
Баги
8 сар 17, 2025 16:45

Гари н хуглаад явуул хулгайчийг

Холбоотой мэдээ

Back to top button