Нийт нутгаар гантай, өвөлжилтөд бэлэн үү

Өвөлжилтийн бэлтгэл хэдийнэ эхэлчихээд буй энэ цаг үед нийт нутгаар гантай байгаагаас ургац алдах, хадлан тэжээлийн хомсдол үүсэхээр байна.
Улсын онцгой комиссын III хуралдаан болж Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар,
Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байнга. Өдрийн хэт халалт, шөний хүйтэн агаарын хэмийн зөрүүгээс шалтгаалсан ХАА-н салбарт тэр дундаа тариалангийн гол бүс нутгуудад ургаж алдах нөхцөл байдал бий болсон. Нийт нутгаар гантай байгаагаас үүдэж таримал ногоон тэжээлийн дутагдал их хэмжээгээр үүсэхээр байна. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгааг гаргаж байгаа. Салбар яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулахаар аймаг сумдуудад үүрэг чиглэл өгсөн “ гэв.
Жил жилийн өдийд газар тариалангийн салбарын ургацын байдлыг үнэлж, улсын хэмжээнд хэдий хэр хэмжээний эрсдэл учрах, нөөцлөх боломжоо ярьчихсан байх үе.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд газар тариалангийн салбарт 94.9 мянган га-д мал тэжээл тариалж, 246,9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж, 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289,8 мянган тонн тэжээл нийлүүлсэн билээ.
Намрын халуун, гантай өдрүүд цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа учраас улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн ацны чинь ган, 100 жилүүд найр наадам маань дуусаагүй байна, Зад сайхан найрлаж байхад муу ёртойн би�####�а гэж...