ДАТАГРАФИК

Дата: Хүн амины хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар өсөж, 7 сарын хугацаанд 657 бүртгэгджээ

2025 оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн байгууллагад 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6066-р буюу 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 26254 нь хөнгөн, 4623 хүнд гэмт хэрэг байна.

Гэмт хэрэг /зөрчил хамаарахгүй болно/

Харин бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх нь буюу 21897 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарсан буюу 5002 хэрэг гарсан байна.

Хамгийн хүнд төрлийн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг эхний долоон сарын хугацаанд цагдаагийн байгууллагад 657 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.8 хувиар буюу 197-оор өссөн үзүүлэлт гэсэн үг.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүн амины хэргийн статистик

  • Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 125 бүртгэгджээ. Харин Багахангай дүүрэгт хамгийн бага буюу эхний долоон сарын байдлаар хүн амины хэрэг бүртгэгдээгүй тоон мэдээлэлтэй байгаа юм.

Харин хамгийн олон бүртгэгддэг Өмчлөх эрхийн эсрэг 17.1-17.12 дугаар заалтад хамаарах хэрэг 19267 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.9 хувиар буюу 4436-аар өссөн байна. Үүнээс Эрүүгийн хуулийн 17.3 буюу Залилах гэмт хэрэг 11093 бүртгэгджээ. Тус тоон үзүүлэлтий г өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.1 хувиар буюу 4030-аар өссөн байна.


Гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд, 2025 оны эхний 7 сард 13227 хүн гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1296-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулан харвал, гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь 18-39 насныхан байна. Мөн нийт гэмт хэрэг үйлдэгчдийн тэн хагас нь буюу 7321 нь ажилгүй, 7623 нь бүрэн дунд боловсролтой, 4223 нь согтуудаа гэмт хэрэг үйлджээ.

Хэрэг үйлдсэн газар орон байрны хувьд, Хэрэг үйлдэгдсэн газар орон байрыг тодруулбал, гэр орон сууцад хамгийн их буюу 10594 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар буюу 3104-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна гудамж талбайд 5542, олон нийтийн газар 3366 хэрэг бүртгэгдсэн байна.

Хохирогчдын хувьд, 2025 оны эхний 7 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас 28286 хүн хохирч, 432 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 12, 2025 10:12

Энэ мэдээг гаргасан танай сайтад баярл�##�аа. Сүүлийн 5-6 жил бүх мэдээлэл ха�##�лттай болж, энэ улсад ямар ч хэрэг төвөг гардаггүй амар амг�##�ан улс болсон мэт ойлгогддог болсон байсан. Мэдээлэл таг чиг болохоор хууль хүчнийхэн ч ажлаа зохих ёсны дагуу хийхээ больсон санагддаг. Дүүргийн цагдаа нар оршин суугчидай ойр ажилладаг, эрх ашгийг хамга�##�ах т�##�аар анхаардаг бсан бол одоо бүүр таг чиг. Согтуу хөлчүү, байр саваар орогнож, хүн амьтан айлгаж цочоож, шээж бааж бохирдуулж бгаа дуудлагад анхаарахаа ч больсон бна лээ. Хаа хаанаа ажлаа хиймээр бна. Мэдээллээ ч үнэн зөв олон нийтэд хүргэж баймаар бна.

Холбоотой мэдээ

Back to top button