СПОРТ

УАШТ-ий шилдэг туйванчаар Ч.Бумчин, М.Оюу-Эрдэнэ нар тодорчээ

Спортын мастер Х.Намсрайн нэрэмжит хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ “Замчин” спорт хороонд өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 19 байгууллагын 199 тамирчин оролцсоноос 33 нь ОУХМ, 41 нь спортын мастер, 29 нь спортын дэд мастер байв.

УАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д өрсөлдсөн Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан огцом өргөлтөөр 94 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэв.

Тэмцээний шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Ч.Бумчин, эмэгтэйчүүдээс М.Оюу-Эрдэнэ нар шалгарав.

Энэ жил УАШТ-д түрүүлэхдээ спортын дэд мастер цолны болзол хангасан М.Оюу-Эрдэнэ ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн М.Анхцэцэгийн төрсөн дүү нь юм.

УАШТ-ий багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд “Алда” спорт хорооны туйванчид тэргүүлж, “Аврагч” спорт хороо, “Эвт уянга”-ынхан удаалав.

Эмэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр “Хилчин” спорт хорооны тамирчид манлайлж, “Алдарт” спорт хорооныхон хоёр, “Эвт уянга”-ынхан гуравдугаар байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button