Улс төрийн мэдээ

Тэдний төсвийг хэн хэлэлцэх, хэн хянах юм бэ

"Төсвийг олон нийтэд хэлэлцүүлнэ", "Олон нийтээс санал авч, төсвийн төсөлд тусгана", "Салбар салбарын төсвийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна" гэдгээр намрыг угтсан улс төрийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Шинэ хуулиар, наймдугаар сарын сүүл гэхэд л 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьчих юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ санаачилгад жин дарж байгаа. Тэрбээр олон нийт санал өгөх процессыг эхлүүлсэн. Яам бүрийн төсвийг өдөр бүр дараалан хэлэлцүүлж, салбарын хүмүүсийн саналыг бас авч байгаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд нэгэнтээ "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг авна. Олон нийтээс ирсэн саналыг тэр бүр тусгах боломжгүй" гэсэн утгатай мэдэгдлийг хийчихсэн ч, энэ бүхний хөрс нь "Төсвийг ямартай ч олон удаа хэлэлцүүлсэн, иргэдээс ч санал авсан шүү дээ" гэсэн имижээр бэлтгэгдэхэд чиглэж байгаа нь үнэн.

Хамгийн гол зорилго нь хэмнэлт л гэж буй. Хэрэггүй биш хэрэгтэй ажилд мөнгөө заръя гэсэн санаа буюу хэмнэх гэхээсээ зөв, оновчой хуваарилалтын асуудал л энд яригдах учиртай юм.

Гэтэл төсөв гэхээр зөвхөн яамд, Засгийн газар төсөвтэй мэт ойлгодог, ойлгуулдаг хандлага руу бас гулсжээ.

Тухайлбал, төсөв ярьж, хэлэлцэж байгаа энэ үед төрийн гурван өндөрлөгийн өөрсдийнх нь институтийн төсөв хэрхэн батлагдах чигтэй байгаа дээр хэн ч мэдээлэлгүй байна.

Ерөнхийлөгчийн тамгын газар, түүний хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөрүүд зэрэг холбогдох төсвийн мэдээлэл хөндөгдсөнгүй. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төсөв тогтмол өсөж байгаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зун амарч байгаа бололтой. Гэхдээ УИХТГ-ын төсөв юу болж байна, үүнд хяналт тавих, ярилцах шаардлагагүй гэж үү?

Мэдээж шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч болохын хувьд эндээ ямар төсөв батлуулах гэж байгаа юм бэ. Одоог хүртэл тэрбээр Л.Оюун-Эрдэнийн үед батлагдсан төсвөөр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, томоохон зорилт дэвшүүлж, нийгэмд сурталчилж байгаа бол эрх баригчид өөрсдөөсөө эхэлдэг байх учиртай юм. Тэгвэл бодитой. Харин өнөөдөр хийж хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөртэй, үүнийг ч түүнийг ч төсөвт суулгах сан, багтаах сан гэсэн хүсэлтэй, жинхэнэ аж ахуйтай нүүр тулдаг хэдэн салбар яамдын асуудлыг нийтээрээ шагшиж ярьж байна.

Төрийн гурван өндөрлөг өөрсдийн төсвөөс эхэлбэл бас яасан юм бэ...

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ардчилсан орнуудад иргэд хянадаг.

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон)Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж, хорин нэгдүгээр зууны жинхэнэ далай лам жинхэнэ Монгол хувилгаан жинхэнэ Зава Дамдин жинхэнэ Ринбүчи багшийн ачаар 《Алтан дэвтэр 》судраа судлан Дэлхийд танигдаж, хамгийн сайн эдийн засагч мэргэжилтэй дэлхийн шилдэг УИХ ын гишүүн С.Ганбаатар дэлхийн шилдэг УИХ ын гишүүн маш сайн сэтгүүлч мэргэжилтэй Л.Мөнхбаясгалан нарын ачаар гал алдахгүй амьдарч тагнуулын дарга Баатар эх оронч эрхмийн ачаар Монгол угсаатныхаа ардчилсан ёс суртахуунт эрхээ эдлэн Дэлхийн бүх хүн төрөлхтөнтэй хамтран орчлон ертөнцөд амар амгалан тогтоож тууштай эргэлт буцалтгүй Ардчилсан Их Монгол улс болоод хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга нь дэлхийн бүх хүн төрөлхтөнтэй хамтран орчлон ертөнцөд амар амгалан тогтоож тууштай эргэлт буцалтгүй
《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》ыг манлайлан удирдаж байна.

Бат
Бат

Одоо манай оронд татвар төлөгчийн хяналтын хууль гаргаж аль ч түвшинд хяналт тавьж чадвал улс хөгжлөө

Зочин
Зочин

Цөөнх нь олиггүй, олонх нь Хүрэлсүх, түүний найз Занданшатарынх

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Ард иргэдээсээ нууж хүссэнээ авах эрх тэдэнд байх ёсгүй. Ард түмний хяналт гэж нэг юм байх учиртай. Ард түмэн төрөө хянөх чадвар мөхөс юм шиг...

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

T1-пиздународный
T1-пиздународный

Энэ хүүкийн сонгуулийн шоуг зогсоогоочээ, өдөр бүр ТВ-үүдээр Хүнсний хувьсгал, дундад азиар айлчилсан аяллуудыг зурагдсан пянз шиг л рекламдаад магтаад дуулаад байх юм. Сонгуулийн хуулийн цоорхойг ашиглаад байна шүү дээ...

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Ухнаагийн Хүрэлсүхийн, Занданшатарын Амарбаясгалангийн төсөв нэртэй их хэмжээний мөнгө угаасанд нь Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсанд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button