Гадаад мэдээНийгэм мэдээ

Хэргийн мөрөөр: Монголд аялж явсан БНСУ-ын иргэн хөтчийн хамт шүхрээр нисэхдээ осолдож, амиа алджээ

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өнгөрсөн зургаадугаар сард Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тодруулбал, Зургаадугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул хуулийн байгууллагаас дээрхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан.


Тэгвэл эл хэргийн талаар БНСУ-ын ngonews Солонгосын төрийн бус байгууллагын мэдээллээс эш татан мэдээллэв.

Ослын талаар тус сонинд, Улаанбаатар хотын зүүн урд, Ургах наран суурингийн хойд талын уулын энгэрт 21-ний өдөр шүхрээр нисэж явсан нэг солонгос жуулчин осолдож, амиа алдсан байна. Хэрэг гарах үеэр солонгосын таван жуулчин, монгол хоёр хөтчийн хамт шүхрээр нисэх үйлчилгээ авч байсан байна. Ослын газарт монгол хөтөч, нэг солонгос жуулчны хамт нас барсан нь тогтоогдсон.

Талийгаач солонгос иргэнийг Ким гэдэг, Пухан дахь POSCO-д ажиллаж байсан бөгөөд энэ жил тэтгэвэртэй гарах тул хамтран ажиллагсадтайгаа монголд аялж явахдаа ийн осолдсон эмгэнэлтэй явдал болжээ.

Түүнчлэн орон нутгийн аялал жуулчлалын салбарынхны мэдээлснээр, сүүлийн үед Монголыг зорих Солонгос жуулчдын тоо эрс нэмэгдсэнээр ганцхан жилийн дотор 50 гаруй аялал жуулчлалын агентлаг шинээр бий болсон байна. Зөвшөөрөлгүй аялал жуулчлалын агентлагууд ч олширч, иргэдийн Монголд зорчих аюулгүй байдлын төдийлөн сайн хангахгүй байгаа аж. Ялангуяа морь унаж осолдох тохиолдол их гардаг байна.

Тухайлбал, Өнгөрсөн тавдугаар сард Монголын аялал жуулчлалын алдартай газраар жуулчлуулан аялж явсан Солонгосын бас нэгэн жуулчин мориноос унаж, биеийн доод хэсэг нь саажилттай болж эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай осол гарсан гэж нийтэлжээ.

Эндээс харахад, БНСУ-ын амиа алдсан иргэн мэргэжлийн нисгэгчгүй өөрийн хөтөчийн хамт нисэж явсан болж таарав. Мөн түүний хөтөч монгол ажилтан мөн уг ослоор амиа алджээ.


Харин тухайн үед шүхрийн нислэг үйлдэж байсан компанийн талаар ослын дараа мэдээлэл хайж үзэхэд, “Ургах Наран” хорооллын хойд талын уулын энгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB Paragliding” гэх компани гарч ирж байв.

Энэхүү компани нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж олон нийтэд нээлттэй сурталчилгаа явуулж, урьдчилсан захиалга тогтмол авдаг болсон. “UB Paragliding” компани нэг мэргэжлийн нисгэгчтэй. Тухайн нисгэгч нь нэг зорчигч тээвэрлэж шүхрээр хөөрдөг.

Нисгэгч шүхрээ Баянзүрх уулын энгэрээс хөөргөж, 5-7 минут яваад газардана. Энэ зуурт 2000-3000 хүртэлх метрийн өндөрт гардаг байсан аж. Мөн тус компаниас үйлчлүүлэгчдэдээ 20-100 кг гэсэн жин зааж, нэг удаагийн нислэгээ 200 мянган төгрөгөөр үйлддэг байжээ.

Ослоос өмнө тус компани үйл ажиллагаа таван жил хэвийн явуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс сэтгэл гаргадаг, соёлтой үйлчилгээтэй хэмээн үнэлэгдэж байв. Харин дээрх харамсалтай ослын дараа тус компани үйл ажиллагаагаа зогсоож, байршлаасаа буусан байдалтай байсан ч удалгүй захиалгаа хэвийн авч, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.   

Эх сурвалж: Ngonews

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 14, 2025 08:56

Аялагч иргэдийхээ аюул эрсдэлгүй үйлчилгээг хангаж ажиллаачээ мөнгөнөөс өөр юм нүдэнд чинь харагдахгүй байна уу?

Иргэн
Иргэн
8 сар 14, 2025 10:25

Энэ компанид очиж шүхрээр нисэх хэрэггүй баймаар? Аминаасаа үйдаагүй бол хүүхэд з�##�уус минь үүнээс холхон байгаарай?

Холбоотой мэдээ

Back to top button