Улс төрийн мэдээ

Чехийн ерөнхийлөгчийг Далай ламтай уулзсан хэмээн Хятадын зүгээс харилцаагаа цуцлав

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел өнгөрсөн сард Далай ламтай уулзсан асуудалд Хятад улс бүх талын харилцаагаа цуцлаж байгаа гэв.

"БНХАУ-ын зүгээс илэрхийлсэн эсэргүүцэл, хүчтэй байр суурийг үл тоон, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Энэтхэгт очиж Далай ламтай уулзлаа” хэмээн тус яамны төлөөлөгч Лин Жян мэдэгдсэн байна.

Мөн “Энэ үйлдэл нь Чехийн Засгийн газрын зүгээс БНХАУ-ын Засгийн газарт өгсөн улс төрийн амлалтыг ноцтой зөрчиж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учрууллаа” гэв. XIV Далай лам 1959 онд Төвдөд гарсан Хятадын дарангуйллын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэгт цөлөгдөн амьдарч буй.

Чехийн ерөнхийлөгч Павел нь буддизмын тэргүүлэгчтэй энэ оны 7-р сарын 27-нд уулзсан бөгөөд айлчлалын үеэр түүний ажлын албанаас хүн дагалдаагүй аж.

Павелын ажлын албаны мэдээлснээр уг айлчлал нь Далай ламын 90 насны ойн урилгын дагуу очсон гэжээ. “Ерөнхийлөгч Японд хийсэн ажлын айлчлалаас буцах замдаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс тусдаа, Далай ламд биечлэн баяр хүргэсэн” хэмээн Чех Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ.

Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавел Далай ламтай нөхөрлөж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Чех, Хятадын харилцаа хөрж буй. Энэ оны 5-р сард Чехийн тал Бээжинг Прага дахь Гадаад хэргийн яаманд кибер халдлага зохион байгуулсан гэж буруутгасан билээ. Үүнээс гадна Чехийн улс төрчид Хятад өөрийн газар нутаг хэмээн үздэг Тайваньд зочилж, Тайванийн ерөнхийлөгч асан Цай Инвэнь өнгөрсөн 10-р сард бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө Прага хотод айлчилсан юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: KyivPost

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 14, 2025 12:39

хятад дарамь�##�даг болжээ.

Зочин
Зочин
8 сар 14, 2025 12:48

Монгол ерөнхийлөгч Д�##�ай ламтай хэзээ уулзуулху.

Зочин
Зочин
8 сар 14, 2025 13:09

Хүрэлсүх д�##�ай ламтай уулзв�##� бүх юм будаа!

Бат
Бат
8 сар 14, 2025 13:22

Дураараа Төвдийг Мао эзэлж авсаныгаа улайм цайм гүрийчих юм дө. Булаагаад авчихаар бусад нь бүлтийгээд юм хэлэхгүй хоцордог. Зарим нэг нь л дуугарах юм. Тэрнийг нь дарамт�##�чихаад сууж байдаг хужаанууд.

Зочин
Зочин
8 сар 14, 2025 14:44

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button