СПОРТ

Монголын хоёр тамирчин мөсөнд авиралтын Азийн аварга боллоо

БНСУ-д болсон мөсөн авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган зохион байгуулав.

Тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн Олон улсын уулчдын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээн төрөл хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Золжаргалын удирдлагад ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, нэгдүгээр зэргтэй Ж.Сэдэд нар оролцон, хоёр алт, нэг хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Азийн аварга болов. Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноогоор хүрэл медаль хүртсэн бол спортын мастер Д.Отгонхүү VIII, спортын мастер Ч.Мандахбаяр 16 дугаар байрт шалгарав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button