Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Чингис хаан музейд өөрсдийн булантай боллоо

Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ.
Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Геннисийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухаг үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.

Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархлаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардуулжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээрийн энэ хөөрхөн охидуудаар бахархаж байна. Энэ агуу охидуудийг үндэсний ТВ сувгуудаар сурв�##�жилж �##�даршуулах хэрэгтэй.
Оюуны спортоор Гиннесийн амжилт үзүүлнэ гэдэг бол Энэ бол зөвхөн Монголынх биш, Дэлхийд харуулж байна. Манайхан найр наадамд маш их шагн�##� зарцуулдаг. Энэ охидуудад Landcruser -300, 3 Өрөө байраа өг. Монголын оюуны гени буц�##�ж байна. Энэ сайхан з�##�уу үеэ дэмжин хөрөнгө оруул�##�т хийвэл Монгол орон маань хөгжинө дээ.
Дүү нарт эрүүл энх, өндөр амжилт хүсье