Гадаад

Хавайд үй олон шумуулыг дроноор тээвэрлэн цацах болжээ

Өнгөрсөн 6-р сард Хавай арлын ой руу хэдэн арван дроноор био задралд ордог капсулууд унагасан бөгөөд капсул тус бүрт нь 1000 орчим шумуул багтаасан байна.

Гэхдээ эдгээр нь энгийн шумуул биш, хаздаггүй лабораторид өсгөсөн эр шумуулууд аж. Уг шумуул нь байгалийн шумуултай үржилд орсон ч өндөг нь хагарахгүй байхаар тооцжээ. Гол зорилго нь Хавай арлын олон төрөл зүйлийн шувуудын тоо толгой эрс цөөрч буйтай холбоотой юм.

Тус арлын ховор төрлийн дууч шувуу зэрэг жижиг шувууд нь тоос хүртээх, үр тараах үүрэгтэйгээс гадна нутгийн соёлын чухал хэсэг гэгддэг. Нэгэн цагт Хавай аралд уг ховор шувууны  50 гаруй төрөл зүйл бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 төрөл зүйл болтлоо буурчээ. Иймд Америкийн  Шувуу  Хамгаалах Холбооны Хавай дахь хөтөлбөрийн захирал Крис Фармерын хэлснээр ховор шувуудын оршин тогтноход нөлөөлдөг гол аюул нь шумуулаар дамжин халдварладаг шувууны хумхаа гэв.

Хавайд анх шумуул байгаагүй бөгөөл 1826 онд халим агнуурын хөлөг онгоцоор тээвэрлэгдэн ирсэн гэж үздэг байна. Шумуул нь Хавайн арлуудын нам дор газруудад олноор үрждэг тул дууч шувууны төрлийн ховор шувууд нь арлын өндөрлөг хэсэгт амьдарч ирсэн аж. Арлын уур амьсгал жил ирэх тусам халуун болж буй тул шумуулны амьдрах нөхцөл ч мөн арлын дээд хэсэг рүү чиглэсэн нь шувуудын амьдрах нөхцлийг хумих болжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button