Нийгэм мэдээ

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам үргэлжилж байна

Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наадам Дорнод аймгийн Баян-Уул суманд өргөн дэлгэр болж байна. Мялаалга наадмын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар тэргүүтэй улсын цолтой 12 бөх зодоглолоо.

М.Бэлгүйтэйн хувьд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорны хүчтэн” дэвжээний бөх. 2025 оны Үндэсний их баяр наадамд зургаа давж Улсын харцага цолны болзол хангасан билээ.

  • Төрсөн өдөр: 1993/05/05
  • Өндөр: 181 см юм байна.

Анх /2012-07-10/-нд сумын заан болсон, /2014-07-12/ Аймгийн начин, /2015-07-10/-нд Аймгийн начин (1 баталсан), /2020-07-12/-нд Аймгийн арслан болсон байна.

Г.МИШЭЭЛ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button