Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө бороо орохгүй

2025 оны 08-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд үүл багасаж, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой, оройдоо өснө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.