Нийгэм мэдээ
Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тухайн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Аймгийн арслан А.Алтанцоожоор долоо даван, түрүүлсэн байна.
Улмаар түрүү бөхийн шагнал 10 сая төгрөгийн байг гардан авлаа. Харин үзүүрлэсэн А.Алтанцоожийг найман сая төгрөгөөр байлсан юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.