Нийгэм мэдээ
Сайнцагаан сумын нутагт аянгад ниргүүлсэн малын тоо тодорхой болоогүй байна

Энэ сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутагт их хэмжээний аадар бороо, мөндөр оржээ. Тус аадар борооноор "Борогчны ухаа"-д зусаж байсан айлын хоттой малд аянга буужээ. Энэ талаар нутгийнхнаас тодруулахад, одоогоор аянгад ниргүүлсэн малын тоо гараагүй байгаа бөгөөд аймаг, сумдын ЗДТГ холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Мөн тус айлд холбогдох хүмүүс очиж, үхсэн малыг акталсны дараагаар аянгад ниргүүлсэн малын тоо баттай болох юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.