УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлажээ

Засгийн газар өнөөдөр /2020.11.23/ 14:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан билээ. Үүний хүрээнд 23 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.