НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Цахим орчинд тарваганы наймаа хийж л байг уу

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглодог. Мөн Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Түүнчлэн Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгодог. Ингэхдээ хуулийн дагуу холбогдох сайдын тушаалаар тодорхой газар, тодорхой хугацааг л хамардаг.

Хэрэв зөвшөөрөлгүй газраас агнавал анд хэрэглэсэн буу, унаж явсан машин техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгох хуультай аж.

Гэтэл "5ж Боодог Хорхог" гэх 35.3 мянган гишүүнтэй фейсбүүк хуудас идэвхтэй ажиллаж байна. Эл группт "5G зарна, чанах 5G байна, бөөндөж авна, тарваганы элэг байна уу, зарах тулам байна уу, хотод 5G зарах хүн байна уу, Завханых, Баянхонгорынх байна уу, олноор яаралтай бөөндөж авна" гэхчлэн зарууд тасралтгүй хөвөрчээ. "Авна" гэх зар "Зарна" гэхээсээ илүү их байгаа аж.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Экологийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газар гэхчлэн холбогдох байгууллагууд юу хийж, анзаарч байна вэ. Цахим орчинд хориотой ангийн худалдаа, наймаа олон нийтийн нүдэн дээр ил цагаанаар хийгдэж байна, яамныхан. Зөвшөөрөлгүй ангийн хууль бус наймаа цэцэглэж байна, цагдаагийнхан. Үүнийг анхааралдаа авах, шалгаж хянах, хариуцлага тооцох эзэн бий юу.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 18, 2025 18:35

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button