Түймэрт малаа алдсан гурван аймгийн иргэдэд Дундговь аймгийнхан 3506 бог мал хандивлалаа

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх-Нэг хонь" хандивын аяны тусламжийг аймгийн удирдлагууд хүлээн авлаа.
Дундговь аймгаас түймэрт малаа алдсан малчдад 3506 бог малын тусламж үзүүллээ.
Тусламжийн хүрээнд:
- Хэнтий аймагт - хонь-517, ямаа-71 нийт 588 толгой мал
- Сүхбаатар аймагт - хонь-594, ямаа-225 нийт 819 толгой мал
- Дорнод аймагт - хонь-1809, ямаа-290 нийт 2099 толгой малыг тус тус хандивлалаа.
Уг аянд 2317 малчин, 90 аж ахуйн нэгж нэгдэж, 67 сая төгрөгийн мөнгөн хандив, 2920 хонь, 586 ямаа, гурван адуу, хоёр тэмээ, нэг үхэр хандивласан юм. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл нийт 3543 хонь болж буй. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн, соёолжийн даршмал, малын тэжээл, нэмнээ, хүүхдийн оёмол, сүлжмэл гутал, хувцас зэрэг эд зүйлс цуглараад байсан билээ.
Тиймд “Мах импекс”, “Агронэгтгэл”, “Мах маркет” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын мал, барааг зүүн аймгуудад үнэ төлбөргүй хүргэж өгөхөөр болсон.
Мөн тус хандивын аянд Өлзийт сумын малчин айлууд нийт 216 хонь 22 ямааг бүрэн цуглуулж малын үзлэг оношилгоо, мал угаалгыг бүрэн хийж гүйцэтгэн "Мах Маркет" ХХК-ны зориулалтын машинд ачиж ажиллажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрхмүүд минь нэг сайхан с�##�хигүй өдөр өвөлжөө гэрээ тойруулаад өвсийг шатаачихж чадахгүй юу