БГД-ийн нийтийн ногоон байгууламжийг хаанаас хашаалсныг нь мэдэх хүн алга

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Вокзал орчимд байх цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр хашааг сольж, оронд нь битүү, өндөр хашаа хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.
Тэгвэл энэ асуудлын талаар тодруулахаар БГД-ийн ЗДТГ-ийн хэд хэдэн ажилтнаас тодруулахад дээрх асуудлын талаар мэдэхгүй бөгөөд, БГД-ийн хот тохижилтын алба нь утсаа авсангүй.
Интернэт сүлжээнээс тус цэцэрлэгийн талаарх мэдээллийг хайж үзэхэд, "2019 онд шадар сайд С.Амарсайхан хотын даргаар ажилладаг байх үедээ дээрх ногоон байгууламжид барилга барих зөвшөөрөл олгосон байсныг хүчингүй болгосон. Мөн тохижилтыг нь Улаанбаатар төмөр зам хариуцдаг боллоо" гэж байв. Үүний дагуу Улаанбаатар төмөр замын олон нийттэй холбогдоход, "Дээрх асуудлын нарийн учрыг хараахан мэдэхгүй байна" гэлээ.
Бид энэ талаар тодруулж, эргэн мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төмөр замын урд т�##�д 25 р эмийн сангийн урд уулзаварт наадмаар газарухаад хаша�##�сан бсан тэр юу бэ
Хайран цэцэрлэгт хүрээлэнг �##�дах гэж бгаан биш биздээ хотын даргаа хян�##�т хаачив
баянгол маш муу ажил хиихгүй мэдэх амьтан ч �##�гааав ёумьяа �######�ааав ХАНБҮРГЭД ДЭЛГҮҮР ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ ТЭР ХАВИИГ БҮГДИЙГ САМРААД ДУУСЛААА