Нийгэм мэдээ

25-наас эхлэн 21 хоног тэгш, сондгойгоор зорчихыг дэмжих үү

Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ үеэр наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 14 хүртэл 21 хоног автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах санал танилцуулагджээ.

Тодруулбал, тэгш тоогоор төгссөн бол,

8-р сарын 26, 28, 30, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно.

Сондгой тоогоор төгссөн бол,

8-р сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцох аж. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох юм байна.

Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Уг шийдвэр батлагдаж, албажаагүй байна" гэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 18, 2025 15:24

Өөр ямарч арга байхгүйээ хэд хоног тэвч

Холбоотой мэдээ

Back to top button