Нийгэм мэдээ

Шинээр ашиглалтад орсон 179-р сургуулийн тохижилт хийгдээгүй учраас хичээллэх боломжгүй болжээ

Сонгинохайрхан дүүргийн 179 дүгээр бага сургууль, цэцэрлэг бүрэн тоног төхөөрөмжгүйн улмаас ирэх сард хичээллэх боломжгүй болоод байна.

Уг асуудлын талаар НЗДТГ-аас тодруулахад, "Энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 барилгыг ашиглалтад оруулсан байна. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг "шийдэж өгөх боломжгүй" гэсэн тул сургуулийн насны 10,500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 3740 хүүхэд гэрийнхээ ойролцоо, шинэ сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг, 13 сургууль байна. Бид боловсролын яам руу удаа дараа, шийдвэрлэх хүсэлт өгч байгаа" гэлээ.

179 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн ажлыг 2020 оны зургаан сард эхлүүлж, энэ онд хүлээлгэн өгчээ.

Сангийн яаманд бүртгэлтэй өмчийн бүртгэлийн нягтлан үзэхэд, 6 тэрбум 951 сая төгрөгөөр тухайн сургуулийг байгуулсан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 19, 2025 11:05

Боловролын сайд өндөр үнээр хурлын өрөөгөө тохижуулсан тэр мөнгөөрөө сурууль тохижилт хийх байжээ. Сайдыг огцруулья

Зочин
Зочин
8 сар 19, 2025 12:17

Боловсролын сайд ямар ч хэрэггүй хүн байна.Шинэ ажил хэрэгч сайдтай болмоор юм

Холбоотой мэдээ

Back to top button