Арван аймгийн ДС-ын гүйцэтгэгч БНСУ-ын компани дампууралд хүрч, шалгаруулагсад нь албан тушаал хашсаар

Арван аймгийн дулааны станцтай болгоно гээд гаднаас их хэмжээний зээл авсан ч, гүйцэтгэгч компани нь дампууралд хүрчээ. Нэг ч дулааны станц баригдаагүй ч Монгол Улс зээлийн хүү төлсөөр байгаа асуудлыг хөндөн хүргэж байна.
-40 жилийн хугацаатай авсан 390 гаруй тэрбумын хүүнд 610 саяыг төлөөд байна-
- Архангай,
- Баянхонгор,
- Говь-Алтай,
- Говьсүмбэр,
- Дундговь,
- Завхан,
- Өвөрхангай,
- Сүхбаатар,
- Хэнтий,
- Төв,
гэсэн аймгуудыг дулааны станцтай болгох “МОН-14” төслийг Эрчим хүчний яам 2018 онд эхлүүлсэн байдаг. Улмаар Бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкнаас 148,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ нь одоогийн ханшаар бол 395 тэрбум 230 сая орчим төгрөг юм. Зээл 40 жилийн хугацаатай бөгөөд жилийн 0.15 хувийн хүүтэй. Үндсэн төлбөрөөс 10 жилийн хугацаатайгаар чөлөөлөгдөж, 2028 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ.
Тэгэхээр зээлийн хүүнд нь одоогоор 610.7 сая төгрөг төлөөд байна.
Солонгосын компани дампуурсан асуудалд Монголын Улсын тал хариуцлага хүлээж зээлийн хүү төлсөөр л. Харамсалтай нь нэг ч станц ашиглалтад ороогүй. Есөн аймагт ажлын гүйцэтгэл 50 хувьд ч хүрээгүй. Зарим аймагт ажил ч эхлээгүй. 24-26 сарын дотор ашиглалтад оруулна гэж амласан гүйцэтгэгч Солонгосын “Бюксан инженеринг” компани дампуурлын ирмэгт очоод удчихлаа. Өдгөө улсынхаа шүүхийн шатанд очсон байна. БНСУ-д барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, жижиг аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан. Түүнд нь "Бюксан инженеринг" багтжээ. БНСУ-ын шүүх тус компанийн дампуурлыг зарлах эсэхийг шийднэ. Шүүхээс ямар шийдвэр гарахаас шалтгаалж, шинээр томилогдох эрх хүлээн авагч төслийн нөхцөл байдлыг үнэлээд, дахин тендер зарлах, эсэх асуудлууд хөвөрнө.
-Гэрээг Н.Тавинбэх, Б.Насантогтох нар үзэглэж байсан бол тендер шалгаруулалтын эздийн мэдээлэл ил биш-
Үндсэндээ 2021 онд тендер шалгаруулалт эцэслэж, эл компани шалгарч байж. Улмаар "Барилга угсралтын ажил эхэлж байна" гэх агуулгатай гэрээг талууд 2021.12.27-нд үзэглэсэн. Гэхдээ "2022 оны долоодугаар сараас яг эхлүүлнэ" гэдэг амлалт өгсөн.
Үзэглэхэд ажиллагаанд манайхаас тухайн үеийн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох нар оролцсон. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ нар бараа бологчоор ч гэх үү, батлан харагчаар ч гэх үү зогсож байж. Нөгөө талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, БНСУ-ын Экспорт импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцсон байдаг.
Үүнээс өмнө 2019 онд "Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ гэгчийг Эрчим хүчний Дэд сайд Т.Гантулга Солонгосын “Ки-Ди-Эйч-И-Си компани”-ийн Ерөнхийлөгч Хьюнсу Так нар хийж байж. Тэд чухам юу зөвлөв. Зөвлөх үйлчилгээгээ хэдээр гүйцэтгэв. Бас л бүрхэг.

Харин тендерт “Бюксан Инженеринг” ХХК-ийг шалгаруулсан комисст хэн хэн байв. Шалгаруулалтыг хэрхэн хийв. Энэ мэдээлэл одоо ч нээлттэй бус. Хайлтын системд мэдээлэл нь байхгүй аж.
Өдгөө хариуцлага үүрэх, хариулт өгөх Н.Тавинбэх "ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч болчихсон сууж байна.
Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзахдаа “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна" гэжээ.
Эрчим хүчний яамныхан "Дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавьсан" гэснээс өөр дорвитой арга хэмжээ авч байгаа зүйл алга. Арван аймгийн иргэдийг дулаан хангамжаар хохироосон, Монгол Улсыг 40 жилийн өрөнд оруулсан асуудлыг Засгийн газар, АТГ анхаарч шалгаж байгаа юу. Хянаж, шалгаж, гэрээ хэлцэл хийх үүрэгтэй эрх бүхий хүмүүстэй хариуцлага ярих юм уу. Ахиц дэвшилгүй, гарц шийдэлгүй байсаар байх уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хариуцлагагүй үйлдэл гаргаж улс орноо хорлодог, авлигачидтай хариуцлага тооцож чадахгүй байгаа нөхцөлд монгол улс хөгжиж чадахгүй, АТГ, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, цагдаа, тагнуулын �##�бад юу хийж байна аа. Хөдөлж чадахгүй байхаар бодоход дээд эздийнх нь гар хөл орооцолдсон бололтой
Бэх хөгийн гар станц бол дэлбэрдэг гэж хуца�##� сууна
Ажил хийхээрээ бүтэл нь БУРУУ тийшээ эргэчихдэг хүмүүс байдаг. Тайван бэх тэдний нэг бололтой юм . Арван аймгийн дулааны станц энэ хүнтэй холбоотой . Тайван бэхийг БЭТөөр томилогдсоноос хойш 3-р ЦС дэлбэрсэн . Мэдээ гадагш цацлаа гээд гомдоллоод байсан даа . Нууж хааж ам барих юм яриад яваад байсан . Б. Пүрэвдорж гишүүн ховд аймгийн дулааны өргөтгөлд төсөвт мөнгө суулгачихсан чинь Тайван бэх хааш нь хийчихсэн юм бүү мэд . Ховдчууд сүүлийн үед зутруухан л өвөлжиж байгаа шүү. Бүтэл нь буруу тийшээ эргэчих хүнээр засгийн газар БҮРЭН ЭРХЭТ ТӨЛӨӨЛӨГЧ болгож томилдог нь үнэн тэнэг гэлтэй.
yaraltai shalgah hergeti,.
50бэх гэгч чинь одоо хаана билээ БЭТ гэчихсэн байгаа билүү
Архангай аймаг гэж дампуурсан УИХ- гишүүндтэй дампуу аймаг бн!!! 24- оноос өмнөх УИХ-ЫН гишүүд нь цөм шоронгийн хүмүүс болсон, хулгайч луйварчид!!! Арай улаан цайм хулгай хийгээгүй нь Эрдэнэтийн Ганзоригийн Тэмүүлэн
Энэ Тавинбэх чинь бүр эртний луйварчин хулгайч байж л дээ.
Энэ нам Монголыг дуусг�##�аа
АВИЛГАЧИН НАСАНТОГТОХ
Эхлээд нэг аймагт дулааны цахилгаан станц бариад..дараа нь дараачийнх гэхгүй..шууд арван аймаг гэж ямарч тооцоогүй ..ийм хариуцлагагүй хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй.
Гэрээг үзэглэсэн болон гэрээг хийхэд хажууд нь зогсож байгаа Бат - Эрдэнэ тэр үеийн epөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Энэ янзаар энэ улс азидаа огцом баяжигчид тэрбумтаны тоогоор дээгүүр цохиод бна даа үл үзэгдэгч гар авлигийн
hovdiin hogiin hulgaich guuiramch tavin beh
Ёстой араа гэхэд араа2 татвар төлөгчдийн мөнгөөр наадах юмдаа. Бид ч улныхаараа л дуусах юм бнадоо. Хариуцлага гэж бхгүй. дээдчүүдэд ээлтэй хууль шүүх засагл�##�
Ш�##�гаруулж эрхийг нь өгөөд өөрснөө идсэн байж таарна маш сайн ш�##�га
МӨНГИЙГ НЬ ЗУВЧУУЛЖ Л БАЙХГҮЙ ЮУ МАНАЙХАН ӨӨРСНӨӨ ТОГЛОЛТ ХИЙГЭЭД СОЛОНГОСТОЙГОО НИЙЛЭЭД ХУВААЖ ЗАВШИЖ БАЙГАА
Яг хувааж идсэн
Mуу ч сайн ч дотоодын компаниудаараа хийлгэж байх хэрэгтэй. Ядаж Монгол иргэд ц�##�ингаа авна
Тэдгээр аймгуудад ханг�##�ттай хүч чад�##�тай төвлөрсөн дулааны үйлдвэр станц байсан юм. Хурган дарга нар хувьчилж аваад авгай хүүхдүүд нь мөнгөөр нь тоглоод хаагдсан шүү дээ! Тэдгээрийн барилга байгууламжийг ашиглаад зуухнуудыг нэг нэгээр нь солиод явсан бол ямар ч асууд�##� гарахгүй байсан. Гэтэл юуны нэгэн зэрэг 10 аймаг вэ? Мэдрэл муутай, г�##�зуу, солиотой шийдэл. Цавчаа их гэж л харсан байх даа!
Шууд цааз
Тэр үеийн ерөнхий сайдыг АТГ д ш�##�гуулья
тэгээд энэ хулгайч луйварчидийг яахав????
Цавчааацангуудааа гэж бузрууд
Xeden xulgaich tsaash ni xaruulj baij l uls soron ariusna
Ярьсан асуудлаа хэрэгжүүлж үр дүн тооцох.
Улсаа хорлож байгаа эдгээр этгээдүүдийн �##�ж устгав�##� зохино...өчиггүй буудах
Tavinbeh ugaasqa hulgaich shuu dee
Хувааж идчихээд л хэн нь ч хариуцлага хүлээдэггүй нь өнөөгийн луйварчдын жишиг. Зарлаад л идээд байдаг, хүлцэнгүйчүүд зөвшөөрсөөр л
????????????????
muu luivarchidiig shorond hij bgaad shalfaach neg stantsiin 35 terbumaar barilaa gej bodohod hangalttai mungu bna shvv barag 2 stants barih mungu bna hurdan yal tulgaj shorond hii bvgd idej uusan bgaa
Анхнаасаа 10 аймагт зэрэг хийлгэнэ гэдэг ч луйвар гэж хардаггүй нь ухаан сохор төрийн л бодлого юм байлгүй дээ. 2 жилд 3 аймгийг нь хийлгээд явсан бол бас ч мэрэх ястай монгол нохой байх байсан юм.
Монгол Солонгос луйварчид маш сайн гар нийлдэг. Монголчуудын ичих нүүр байхгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй т�##� , Солонгосчуудын нарийн явуулга, з�##�ь мэхтэй нийлэхээр хамгийн адгийн луйвар болдог. Монголд Солонгостой хамтарсан төслүүдийг хар. Хөндлөн төмөр зам, Шинэ нисэх бууд�##�, ногоон автобус, 10 аймгийн дулааны станц.Одоо удахгүй дээр нь метро нэмэгдэнэ.
Ман намын хулгайчууд хэзээ хулгайгаа зогсоож
Татвар төлөгчдийн мөнгийг хулгайлах вэ
Дампуу компанийг яаж ш�##�гаруулсан байна аа.авилга л авсан байгаа.энэ ш�##�гаруул�##�тыг ш�##�гах хэрэгтэй
ким гээд л�##�рын солонгос, эрхэмээ гээд хошного шиг монгол, 2 �####� бгаа даа
нацагдоржийн хүүхдийн номын сангийн өргөтөлийн барилгын солонгосоос орж ирж бгаа төсөв нь 15 тэрбум. одоо бариулж бгаа төсөв нь 5,6 тэрбум. ким солонгос нэрт яруу найрагч агсаны охин 2 зөрүүг нь хувааж идэж бна гэж сонслоо ш�##�гаасай л�##�аруудыг
Suuriig n ene 2n umnuh humuus hiisen