"Spirit" багийнхан “zont1x”-ыг Беларус тоглогчоор солих уу

2025 оны Counter-Strike 2 /CS2/-ийн мэргэжлийн тавцанд олон хүний анхаарлыг татаж буй нэгэн сэдэв бол Team Spirit багийн бүрэлдэхүүний өөрчлөлт юм. Саяхан IEM Cologne 2025 тэмцээнд түрүүлж, дэлхийн шилдэг багуудын нэг гэдгээ баталсан Spirit баг Esports World Cup /EWC/ тэмцээний дараа үндсэн бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Үүний хүрээнд багийн үндсэн тоглогчдын нэг Myroslav “zont1x” Plakhotnia-г хасах тухай мэдээ тархаад байна.
HLTV.org "Team Spirit баг EWC 2025 тэмцээн өндөрлөхөд zont1x-ийг үндсэн бүрэлдэхүүнээс хасч, түүний оронд Беларус улсын тоглогч Andrey “tN1R” Tatarinovich-ийг элсүүлэхээр төлөвлөж байна" гэжээ. Энэ нь Spirit багийн сүүлийн саруудад хийж буй хоёр дахь томоохон солилцоо бөгөөд үүнээс өмнө тэд олон жилийн турш тоглосон magixx-ийг zweih-ээр сольсон билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.