ДЭЛХИЙ

"Путин, Зеленскийтэй уулзахад бэлэн бус, огт уулзахгүй ч байх боломжтой"

Даваа гарагт Цагаан ордонд болсон Трамп, Зеленскийгийн уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Украины ерөнхийлөгч Зеленский нарын хоёр талт уулзалтыг зохион байгуулах тал дээр ерөнхийдөө санал нэгдээд байсан юм.

Гэвч Оросын хариу ирэв. Үүнд,

"Орос, Украины талын уулзалт хэлэлцээнд оролцох төлөөлөгчид ямар түвшний хүмүүс байх эсэх дээр судлах нь зүйтэй хэмээн яригдаж байгаа" гэж Кремлиэс Юрий Ушаков Трамп, Путин хоёрын утсаар ярьсан талаар хэвлэлийнхэнд ярих үеэрээ хэлсэн юм. Түүний мэдэгдэлд "удирдагч" гэдэг үг дурдагдаагүй бөгөөд "ямар түвшний төлөөлөгч" гэсэн нь үнэхээр дээд түвшнийх мөн эсэх нь тодорхойгүй байв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагийн орой улсынхаа төв телевизээр ярихдаа эвлэрлийн өнгө аястай яриаг цухалзуулсан юм. Тэрбээр "Бид хамтын ажиллагааны аливаа хэлбэрээс татгалзахгүй. Албан ёсны уулзалтыг маш нямбай бэлдэх шаардлагатай" гэв. Кремлийн илэрхийлэмжээр бол уулзалт хийхэд хараахан бэлэн биш буюу хэлэлцээнд ойртоогүй байгаагийн илэрхийлэл.

Дайныг эхлүүлсэн хүн нь Путин өөрөө. Тэр нэг талын шийдвэрээр Украины газар нутгийн тодорхой хэсгийг буюу Бүгд Найрамдах Донецк, Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн нэрлэсэн бүс нутгуудийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Путин хэлэхдээ Украин бол Оросын түүх, соёл, оюун санааны нэг хэсэг төдийгүй Оросоос салсан нь түүхийн нэг алдаа гэж мэдэгдэж ирсэн юм. Евроазийн хөтөлбөрийн захирал Орися Луцевич магадгүй уулзалт боллоо гэхэд "Путин өөрийнх нь хувьд оршин тогтнодоггүй улсын ерөнхийлөгч буюу хошин этгээд гэж үздэг хүнтэйгээ нүүр тулан уулзах нь өөрийнх нь хувьд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөнтэй ижил зүйл болно" гэж байв.

Түүнчлэн, Луцевичийн тайлбарласнаар Кремль хийж ирсэн суртал ухуулгаа няцаасан явдал болж, Оросын ард түмэнд ойлгуулахад хүндхэн нөхцөлд орно. Путин төрийн телевизээрээ олон жилийн турш Зеленскийг хууль бус удирдагч, неонацист, Украиныг барууны тоглоомын улс гэх зэргээр "тархи угаалт" явуулж ирсэн. Гэтэл яагаад гэнэтхэн нэг өдөр түүнтэй уулзаж, хүлээн зөвшөөрөх ёстой гэж" хэмээн асуув.

Кремль Украины төрийн тэргүүний хууль ёсны байдлыг эргэлзээтэй зүйл мэтээр ярьж, Украины сонгуулийг цэргийн онц байдал зарлагдах үед явуулсан учраас хүчин төгөлдөр бус хэмээн байнга шүүмжилж ирсэн. Кремлиэс сүүлд гаргасан "энхийн" санамж бичигт Украинд албан ёсны сонгууль явуулахыг шаардсан. Путин болон Оросын өндөр албан тушаалтнууд Зеленскийгийн нэрийг бараг хэлдэггүй бөгөөд "Киевийн дэглэм" гэх доромж нэршлийг тогтмол хэрэглэдэг. Мөн 5-р сард болсон хоёр талын хамгийн анхны шууд хэлэлцээ рүү Зеленский өөрийн биеэр Туркийг зорьсон бол Путин түүхийн сурах бичгийн зохиогчоор ахлуулсан төлөөлөгчдийг илгээсэн юм.

Орос-Евроазийн Карнеги төвийн ахлах судлаач Татъяна Становагийн үзэж байгаагаар, "Путины хувьд Зеленскийтэй уулзах нь Украины дайны эсрэг хийх зайлшгүй зүйл гэж үздэггүй. Учир нь Оросын хувьд энэ дайн нь илүү барууныг эсэргүүцэхтэй холбоотой. Магадгүй уулзалт хэлэлцээ амжилттай болох боломжтой гэж үзвэл тэр оролцож болох юм. Ширээний ард уулзалтын гол шаардлага аль хэдийнэ ойлгомжтой болсон байх ёстой. Зеленский ч энэ асуудлаар ярилцахад бэлэн байх хэрэгтэй" хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Гэвч одоогийн байдлаар Зеленский ширээний ард хэлэлцэх гол шаардлагуудыг няцааж буй. Учир нь Украины бүс нутаг, хилийн талаарх асуудал энд яригдаж байгаа.

"Гэхдээ тэдний энэ байдлыг өөрчлөхөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түлхэц болох бөгөөд Оросын энхийн тохиролцооны үзэл баримтлалыг тэр илүү дэмжиж байгаа. Иймд АНУ-ын зүгээс Украиныг илүү уян хатан байж, Оросын шаардлагыг хүлээн авахад нь түлхэц өгөх үүрэг гүйцэтгэж байна" хэмээн Станова онцлов.

Оросын зүгээс АНУ-ын дэмжлэгийг хэвээр хадгалахын тулд Юшаковийн хэлж байсанчлан өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцсон Истанбулын шинэ уулзалтыг санал болгож магадгүй гэж харж байна. Үүнд, Юшаков өөрөө болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцож магадгүй. Гэсэн ч Путин, Зеленскийтэй уулзалт хийлээ гэхэд бүх шаардлагад нь хэрвээ татгалвал "хавханд" орж магадгүй тул эрсдэл үүрэхийг хүсэхгүй биз.

Эх сурвалж: CNN

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 09:11

З�##�ьтай фашист-чекист Путин мөд үхсүгэй !!!

Холбоотой мэдээ

Back to top button