СПОРТ

Шуум: А.Ананд, О.Энхбаатарыг “суйлсан” “Сэлэнгэ Бодонс” Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарыг ч багтаа нэгтгэсэн гэв үү

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг аравдугаар сард эхэлнэ. Үүний өмнө багууд хэн, хэнийг ямар багаас “суйлж”, өөрийн багт нэгтгэснээ зарлаж эхэллээ. Олны анхаарлыг одоогоор “Сэлэнгэ Бодонс” баг өөр дээрээ бүрэн төвлөрүүлж чадаж байна. Өмнө жилийн лигт ДеМаркус Казинсыг багтаа нэгтгэж чадсан тэд гурван тамирчны нэрийг зарлаад байна. Тэд бол Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ананд, О.Энхбаатар болон 21 настай NCAA-ын III дивизионы тоглогч залуу сагсан бөмбөгч Б.Галдан нар.

Нэмээд 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрнямыг нэгтгэж буй гэх шуум гарч эхэллээ. Хэрэв үнэн бол тэд дөрвүүл нэг багт дээд лигийн шинэ улирлыг эхлүүлэх нь ээ. Тус баг А.Анандтай 500 сая төгрөгийн гэрээ хийсэн. Харин тэднийг хэдээр “үнэлсэн”бол гэдэг мөн л анхаарал татаж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button