НИЙГЭМНийгэм мэдээ

Олон улсын хүүхдийн загварын тэмцээнд монгол охин түрүүллээ

Жил бүр зохион байгуулагддаг “Junior model international world finals – 2025” Олон улсын хүүхдийн загварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Д.Сэцэнгоо тэргүүн байр эзэлж, “Super grandprix” титмийн эзнээр тодорчээ.

Д.Сэцэнгоо өмнө нь Монгол Улсад зохион байгуулагддаг “Бяцхан мисс-2022” тэмцээний дэд мисс, “Бяцхан мисс-2023” тэмцээний загварлаг бяцхан миссээр тодорч байжээ. Мөн тэрбээр дуулж, бүжиглэх авьяастай бөгөөд өдгөө өөрийн гэсэн уран бүтээл гаргаж багачуудын дунд танигдаад байгаа юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 14:09

estoi huurhun nasandaa baimgui mundag ohin shyy uran nugaralt uzuulsen heseg uneheer goe bsan

Back to top button