Тодруулга: Ирэх жил нийслэл ус тогтдог байршилгүй болно, одоогоор 25 км ус зайлуулах шугам угсраад байна

Өчигдөр Улаанбаатар хотод 19 цагийн турш бороо үргэлжлэн оров. Өглөөнөөс эхлэн цаг уурын байгууллага, улсын онцгой комисс болон албаны хүмүүс үер усны аюулаас сэрэмжлүүлсэн. Иргэд ч зам, талбай усанд автаж, түгжрэл үүснэ гэдэг хүлээлттэй байлаа. Энэ бол өнгөрсөн жилүүдийн бороо орсны дараах дүр зурагтай холбоотой. Харин өчигдөр авто замууд түгжирч, явган хүний зам усанд автаж нийтээрээ бухимдацгаадаг байдал давтагдсангүй гэж ойлгож болно.
Энэ хүрээнд Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
-Борооноор нийслэл үерт автаж, гудамж талбай алхах боломжгүй болдог нийтлэг байдал өчигдөр арай өөр байлаа. Мэргэжлийн байгууллага ямар арга хэмжээ авч, бодит ажил хийв?
-Бид 2023 оноос хойш 25 км ус зайлуулах шугам шинээр угсраад байна. Энэ шугамуудыг хамгийн их ус тогтдог, эрсдэлтэй 30-аад байршилд угсарсан. Тиймээс борооны ус тогтох, гудамж талбай усанд автдаг байдал илт багассан гэж хэлж болно.
Одоо тав, зургаан байршилд шинэ шугам угсрах ажил хийнэ, өчигдрийн борооноор ажигласан. Үүнийг энэ намар болон ирэх хавартаа хийж гүйцэтгэнэ. Ингэснээр Улаанбаатар хотод ус тогтдог байршил байхгүй болно.
Үргэлжлүүлээд хүн туулахад хүндрэлтэй ус тогтдог гарцуудыг аль болох бусдад саад учруулахгүйгээр шийдээд явна. Байршлын судалгаагаа авч байна.
-Өмнө нь хамгийн их ус тогтдог байсан байршлууд хаана, хаана байв?
-Сансарын "И-Март"-ын зүүн тал, драгон орчим, нарны гүүр, Энхтайваны гүүрний доор "Петровис" колонк орчим, Алтай хотхоны 14 дүгээр байрны хойд тал гэх мэт байршлуудад ус зайлуулах шугам угсралтын ажил хийж, үр дүнгээ өгөөд байна.
-Тэгвэл дараагийн байршлууд?
-Хүннү 2222. Уг байршилд япончуудын хийсэн шугам бий ч гаргалгаа байхгүй хөрс рүү шингээдэг болгоод орхичихсон байсан. Бид үүнийг үргэлжлүүлээд Туул гол руу гаргалгаатай хийх гэж байна. Нэмээд таван шар, Хархорины хойд тал, Алтжин бөмбөгөрийн урд хэсэг зэрэг цөөн байршлуудад хийхээр төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг агаарын аюулт үзэгдэлд ам гарч болдоггүй юм шүү.
ZA UGUI DEE BOLOOGUI 6 TANUUSIIN YAJ HIIJ BGAAG ODOOO YMARSHUU BAIDALTAI TOGTDOGIIG MEDDEG AUTOSBUSNII JOLOOOCH BAINA, IREH JIL CHI BHGUI BH BOLHOOR INGEJ ZORIGTOI CHAAJIIINAAA
Сайхан ярих юм да