Нийгэм мэдээ

Герман Улсын иргэнийг зодож, дээрэмдсэн гэх этгээдийг олж тогтоожээ

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Герман Улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 15:44

Наад хулгайчийнхаа царайг ил харуулж жигшүүлээч ????

Холбоотой мэдээ

Back to top button