Эрдэнэт үйлдвэр ₮69 саяар борооны цув авна

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 69.3 сая төгрөгөөр борооны цув авах тухай тендер зарласан байна.

Тус тендерийг өчигдөр буюу /2025-08-20/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авах юм. Харин нийт санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөс энэ онд багтаан гаргах аж.
Ерөнхий шаардлагад
- Цахилгаантай ,
- давхар кноптой байх;
- Цээж, нуруу, ханцуй хэсэгтээ гэрэл ойлгогч материалан оруулгатай;
- Малгайтай байхыг тусгажээ.
Тоо ширхгийн тухайд,
- Борооны цув /XL size/ 489 ширхэг
- Борооны цув /XXL size/ 431 ширхэг
- Борооны цув /ХХХL size/ 133 ширхэг
- Борооны цув Delta plus - L size 313 ширхгийг авах юм.
Нийтдээ 1366 ширхэг борооны цув авна гэж тооцвол нэг бүрийн үнэ 50,745 төгрөг гэсэн үг.
Нэмэлт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.