Нийгэм мэдээ
Өчигдөр 2023 оны үерийнхээс 10 мм-ээр их хур тунадас оржээ

2023 оны долдугаар сард 3-4-ний өдөр их хэмжээний бороо орж, Улаанбаатар хотод үер буусан. Сэлбэ голын далан хальж, S'Outlets дэлгүүр орчимд өндөр эрсдэл үүссэн. Мөн уулын үер болж, гэр хорооллын айлууд усанд автан, бага насны хүүхэд эндэж амь эрсдэх тохиолдол ч гарсан.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд S'Outlets дэлгүүрийг нураач, чөлөөлсөн байдаг.
Ойрын жилүүдээс хамгийн томд тооцогдох энэ үерээр 28.4 мм хур тунадас орсон гэж мэдээлж байжээ.
Харин өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр орсон борооны хэмжээг 38 мм хүрсэн хэмээн тэмдэглэсэн байна.
Үүнээс харахад 2023 оны үерийн борооноос 10 мм-ээр их хур тунадас орсон ч аюул, эрсдэл багатай өнгөрчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдрийн бороо үер биш урт хугацаанд орсон. Үертэй харьцуулж болохгүй.