Монголд нууц ажиллагаа явуулсан БНСУ-ын хоёр тагнуулыг удирдсан албан тушаалтнуудыг олж тогтоожээ

Монголд тусгай ажиллагаа явуулахаар ирсэн Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг манай улсын ТЕГ баривчилж нутаг буцаасан талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байв.
Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд БНСУ-ын хэвлэлүүдэд Хойд солонгостой холбогдох тусгай даалгавартай Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг Монгол Улсын тагнуулын байгууллага баривчилсан. Улмаар БНСУ-ын Тагнуулын командлагч Мүн Сан Хог тэднээс өөрөө тайлбар авахаар эх оронд нь буцаах хүсэлтийг Монголын талд гаргасны дагуу шилжүүлэн авсан байдаг.
Улмаар саяхан Монголын тагнуулд баригдсан БНСУ-ын дэд хурандаа А, хошууч Б нарт холбогдох хэргийг БНСУ-ын тусгай прокурорын баг шалгаж эхэлсэн билээ. Өдгөө шинээр олдсон нотлох баримтуудад үндэслэн тусгай прокурор тэднийг "эх орноосоо урвасан" гэх үндэслэлээр яллахаар шалгаж байгаа юм.
Тэгвэл саяхан БНСУ-д арванхоёрдугаар сарын 3-нд болсон цэргийн онц байдлын үеэр Үндэсний сонгуулийн хорооны ажилтнуудыг баривчлах тушаал өгсөн Тагнуулын командлалын (ISC) хурандаа Жонг өнгөрсөн арваннэгдүгээр сард БНСУ-ын Армийн Тагнуулын командлалаас явуулсан "Монголын ажиллагаа"-д мөн оролцсоныг тусгай прокурорын баг тогтоосон байна.
Энэ талаар 20-ны өдөр /2025.08.20/ тус улсын “News 1” сайтад мэдээлснээр, цэргийн байдал зарлахаас арав орчим хоногийн өмнө буюу өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард Монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамтай Тагнуулын албаны хоёр ажилтан (дэд хурандаа, хошууч) холбогдохыг завдсан "Монгол дахь ажиллагаа"-ны хариуцагчаар IS-ын төлөөлөгч асан, хурандаа Жонг тодорсон.
Монгол дахь тагнуулууд Хойд Солонгостой холбогдож, Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарлах үеэр Жонг нь Тэрбээр Үндэсний сонгуулийн хорооны ажилтнуудыг баривчлах үүрэгтэй “Мөрдөн шалгах бүлэг 2" нууц албанд ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Мөн тэрбээр мөрдөн байцаах нууц багыг бүрдүүлэхээр 40 гишүүний нэрсийн жагсаалтыг гаргасан хэргээр яллагдагчаар татсан байна.
Харин Хурандаа Жонгүгийн тал дээрх мэдээлэлд болгоомжтой хандаж, “Бидэнд онцлон хэлэх зүйл алга” гэж мэдэгджээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Solongos. Humuus. Manai. Ulsad ajillaj amidardag ymbaina lee. TED nar ymar gabiyatai yamar Tus hurgedeg. Ym be. Hkyanalt shalgalt saitai baihk heregtei shuu
Тагнуулчид маань сайн л ажилладаг юм байна даа
Ккк,манайхыг юугий нь тагнуулддаг юм,�##�ь томчуудыг хахуульдаж ашиг олох вэ л гэнэ үү гэхээс,яаж газрын баялгийг нь авах вэ гэдэг асууд�##� бна
Манайхыг тагнах гээгүй, хойд солонгостой холбогдох гэсэн гээд бичсэн бна. Сайн унш
Монголын тагнуулчид сайндаа Со тагнуулчдыг барьчихсан юм биш цаанаас Солонгосоос нь өөрсдийнх нь тагнуулууд хойдуудтайгаа холбогдох гээд Монголд ирсэн байгаа тул баримчил гэсэний дагуу барьсан . Өмнөд Солонгос нь америкд жил бүр өндөр татвар төлөж хамга�##�уулаж байна гэх нэрээр Америкийн хараат байхаар хойдуудтайгаа эвтэй байгаад америкд өгдөг долараа хойдуудаа өгөөд сууж байхад хоёр Солонгосчууд дийлдэхгүй хүчирхэг улс болчих юм аа гэсэн үзэл бодолтой Солонгосчууд олон бий .Ийм бодолтой Солонгосчууд л ажилагаа явуулаад бүтэлгүйдсэн нь харамс�##�тай юм даа.Элэг нэгтэй нэг эцэгийн хүүхдүүд шүү дээ хойд, өмнөд Солонгосчууд .Элгээрээ эвтэй байх санаатай ч Америкийн бодлогыг дагдаг Солонгосчууд нь илүү давамгай байгаа учираас хойдуудаа гэдэг Солонгосчуудын санаарх�##� бүтэл муутай л байдаг юм шиг .
Manai TG sain baina
жоохон байлгах бж. ма иргэдийг хил дээр дарамтлахаа боль гэдэг ч юмуу. аятайхан оруулж гарга гм. тэгвэл хоёр хүнийг чинь өгнө ч гэдгийму
Визагүй болгосноор гадны тагнуулууд их орж ирцгээж байгаан байна да !!!
Визтэй визгүй ирдгээрээ л ирнэ
Хятадын тагнуул ч байгаа.Манайх таг нуудаг биз
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Жонг гэгчийн удирдан зохион байгуулсан тагнуулуудыг Жонгын хүсэлтээр Солонгос руу буцаасан болж таараад бнуу, хойд Солонгостой холбоотой хэргээр гэдэг нь х.солонгосдоо тагнуулын ү.а явуулахгүй Монголд ямар хамаар�##�тай мөн Солонгос дахь цэргийн онц байд�##�тай ямар холбоотой болж таарав?
Хойд урд 2 Солонгос эвтэй найртай байх, бүр цаашлаад нэгдэж нийлэх т�##�аар элдэв юм бодож сэдэх нь АНУ, БНХАУ, ОХУ, Япон улсуудын хүсэн хүлээх зүйл биш. Эсэргээр гар�##� үүсэл нэг энэ хоёр ард түмний хоорондын харилцаа тааруухан байх нь эдгээр улсуудад ашигтай нь мэдээж.
ОДОО СОЦ ҮЕИЙНХЭН ШИГ САЙН ЧАМБАЙ БЭЛТГЭГДСЭН ТАГНУУЛЧ БАЙДАГ ЮМУУ ДАА! ХАМАГ АЖЛАА ЯРЬЖ ЧАЛЧСАН МАНГАР ПАЦААНУУД ИХ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ХУЖАА ВЬЕТНАМ ЯПОНЧУУДЫГ ТАГНААЧ! ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ
Солонгосын тагнуул барина гэдэг маш өндөр чадвар