УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар БНСУ-ын ГХЯ-ны Тэргүүн дэд сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өчигдөр /2025.08.21/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2024 оны байдлаар хоёр улсын иргэдийн харилцан зорчсон тоо 363 мянгад хүрсэн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дурдлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаатай. Түүнчлэн, хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбар хурдтай өсөн хөгжиж байгаад баяртай байгаагаа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцоллоо.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр хувьтай байгааг сайшаан, энэ нь ардчиллыг бэхжүүлж байна хэмээн онцоллоо. Хоёр улс нь газарзүйн байршлын хувьд ойр төдийгүй иргэд хоорондын харилцаа ойлголцол өндөр байдагт баяртай байна гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ажиллаж байгааг дурдан үүний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас сайн туршлагыг судлах олон зүйлс байгааг уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button