Гадаад

Ах, дүү Менендез Өршөөл үзүүлэх зөвлөлд хүсэлт гаргажээ

Ах дүү Менендез нь 1989 онд өөрсдийн эцэг эхийг хөнөөсөн хэргээр өнөөг хүртэл ял эдлэж буй. Тэд 1989 оны 8-р сарын 20-нд амжилттай бизнесмэн болох аав Хосе Менендез, Hollywood Entertainment-ийн Гүйцэтгэх захирал болох ээж Мэри Менендезийг Калифорни мужийн Беверли Хиллс дэх гэртээ буудаж хөнөөсөн. Ах дүү хоёрыг 1990 оноос мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд 1993 онд баривчилсан. Шүүх дээр тэд, эцэг нь олон жилийн турш бэлгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлж ирсэн бөгөөд ээж нь энэ бүхнийг үл тоодог байсан хэмээн мэдүүлжээ.

Эрик Менендез олон жилийн турш суллагдах хүсэлт гаргаж, тухай бүрт няцаагдаж ирсэн юм. Тэрбээр сүүлд ч мөн дахин тэнсэн харгалзуулж, суллагдах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.  Пүрэв гарагт болсон цахим сонсголын дараа Лос Анжелесын Прокурорын газрын төлөөлөл Эрик Менендезийн өөрийн мэдүүлэг тэдний дэмжигч, хамаатан, саднуудыг мэдүүлгийг сонсож, шийдвэрийг танилцуулжээ. Ингэхдээ ялыг шинэчлэн тооцоолохоор болсон.

Тэд одоогийн байдлаар Өршөөл үзүүлэх зөвлөлд тус тусдаа хандаж, ээлжлэн сонсголд оролцож буй. Хэрэв зөвлөлөөс тэднийг тэнсэн харгалзаж суллахаар болсон ч эцсийн шийдвэрийг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом гаргана. Ах дүү Менендезийн хэргийг хууль эрх зүйн хүрээнд тусад нь авч үздэг. Иймээс нэг нь өршөөл авч суллагдах боломжтой ч нөгөөгийнх нь хүсэлтийг няцаах магадлалтай аж.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button