Нийгэм мэдээ

Явган зорчигч руу ус, шавар цацвал 100 мянган төгрөгөөр торгоно

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн шар усны үерийн дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглосон байдаг. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. 

Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байна.

Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Зочин
Би Зочин
8 сар 23, 2025 19:38

Цацв�##� биш, цацуулб�##� гэж бичнэ. Харанхуй шөнө, эзэнгүй газар хэн бат�##�ж нотолж, тэр этгээдийг торгуулах юм бол...

Зочин
Зочин
8 сар 23, 2025 22:38

Болно, гэхдээ хохирогчдод өгөх хэрэгтэй. Төрд бол түй май шүү

Зочин
Зочин
8 сар 24, 2025 00:37

тогтсон усанд явахад машины дугуйны эргэлтэнд ус цацаж л таарна. Замын ус �######�уулагчаа хийгээгүй байж машины жолоочийг буруутгаж байгаа нь гайх�##�иай

Back to top button