НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын харцага О.Наранбаатарт Өвөрхангайчууд Ланд-300 автомашин бэлэглэлээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж улсын харцага цолтон болсон билээ.

Тиймээс түүний цолыг мялааж, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд -300 автомашин бэлэглэжээ. Автомашиныг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар гардуулсан байна.

О.Наранбаатар нь 1992 онд төрсөн. Үндэсний бөхийн спортоор 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан, 2021 онд аймгийн хурц арслан цолтон болсон юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button