Гадаад мэдээДЭЛХИЙ

Итаэвоны осолд ажиллаж, сэтгэцийн хямралтай болсон гал сөнөөгч амиа хорлосон байдалтай олджээ

2022 оны Итаэвон дахь олон нийтийн үймээн ослын үеэр ажиллаж байсан гал сөнөөгч 10 хоногийн турш сураггүй болсны дараа, найман сарын 20-нд Кёонгги мужийн Шихын хотод хурдны замын гүүрийн доор амиа алдсан байдалтай олджээ.

Сураггүй алга болсон Пак овогтой, 30 настай гал сөнөөгч ноён Пак нь энэ сарын 9-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болж, энэ сарын 20-ны өдөр 12:30 цагийн орчимд Кёнги мужийн Сихэунг хотын гүүрэн доороос нас барсан байдалтай олдсон талаар Инчоны Гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ.

Ноён Пак 2022 оны аравдугаар сарын 29-нд болсон Итаевоны гамшгийн үеэр 159 хүн амиа алдсан аврах ажиллагаанд оролцож байсан бөгөөд түүнээс хойш сэтгэлийн хямралд нэрвэгдэж, 2022 оны арванхоёрдугаар сард сэтгэл гутралын онош тавиулсан байна. Тэрээр Үндэсний Гал түймэртэй тэмцэх агентлаг болон Инчоны галын ангид сэтгэл заслын эмчилгээ авч байжээ.

Мөн тэрээр сураггүй болохоосоо өмнө утсандаа, “Гэр бүл, найз нөхдийнхөө өмнө нүүр бардам байж чадаагүйдээ уучлаарай” гэж бичсэн. Түүний гар утас, түрийвч болон хувийн эд зүйлс бүгд машинаас нь олдсон бөгөөд сүүлийн байршил Инчон хотын Сочан-донг орчмоос илэрсэн байна.

Сураггүй болсноос хойш 11 өдрийн турш цагдаа, галын байгууллагаас 330 хүн, эрэлч нохой болон дроны тусламжтай хайгуул хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй аж.

Эх сурвалж: KBC news

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button