“Монгол-Хятадын экспо” Хөх хотод маргааш эхэлнэ

“Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспо”-д оролцох Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөгчдийг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жин тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны албаны төлөөлөл угтан авлаа.
Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бодит илрэл болсон энэхүү арга хэмжээ жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, хоёр тал төрийн болон хувийн хэвшлийг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдол өгч оролцдог.
Энэ үеэр Тэргүүн Шадар сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн болон ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шоачөн нартай уулзалт хийнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.