Гадаад мэдээДЭЛХИЙ

Роналду 100-гаас дээш тооны гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин боллоо

“Аль-Насра” багийн довтлогч, Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду дөрвөн өөр клуб ба үндэсний шигшээ багт тоглохдоо 100 ба түүнээс дээш тооны гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин боллоо.

Өдгөө 40 настай тэрбээр Саудын Арабын Супер цомын тэмцээний финалд “Аль-Ахли” багтай хийсэн тоглолтод 11 м-ийн торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Энэ бол “Аль-Насра”-д тоглох хугацаандаа оруулсан 100 дахь гоол юм.

Өмнө нь Роналду “Реал” багт тоглож байхдаа 450 гоол оруулсан бол “МЮ”-д байхдаа 145 гоол, “Ювентус”-т байхдаа 101 гоол тус тус оруулжээ. Харин Португалын шигшээд тоглохдоо 138 гоол оруулсан юм. Түүнээс гадна, 275 сая долларын цалинтай К.Роналду Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button