Х.Бадамсүрэнгээр “Эрдэнэт”-ийг үргэлжлүүлэн удирдуулах ШИЙДВЭРИЙГ ЯАГААД ГАРГАВ

Засгийн газраас “Эрдэнэт”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгох шийдвэрийг гаргасан. Угшийдвэр гарсан даруйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж,“Үйлдвэрийн шинэ удирдлагыг Засгийнгазраас томилно” гэж онцолж байв. Үүнээс өмнө манай сайт “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох замааршинэ бүтэц зохион байгуулалт хийж буйг мэдээлсэн юм. Бид мэдээлэлдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найзХ.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилохоор хөшигний ард яригдаж буйг баримтаар сөхөнбичсэн.
Ингэж хэвлэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдохасуудал мэдээлэгдэж, “гэрэл цохьсон” тул шууд томилгоог явуулаагүй. Дараачийн хуралдаанаараа Засгийнгазар “Захирлыг шинээр томилно” гэж байсан өмнөх байр сууриасаа няцаж, Х.Бадамсүрэнгийн албантушаалыг хэвээр үлдээсэн юм. Үүнд бас өөр зүйl ч байсан гэх хардлага үүсээд байгаа юм.
Асуудлыг лавшруулж хөөсөн ч тэр, Х.Бадамсүрэнг албан тушаалд нь хэвээр үлдээх туйлын зорилгоУ.Хүрэлсүхийн Засгийн газарт байгаагүй. Танхимдаа ихээхэн нэр нөлөөтэй Ц.Нямдорж сайд хэд хэдэнудаа Х.Бадамсүрэнг “Монголын зэс” корпорацийн талд ажиллалаа гэж хүчтэй шүүмжилж, ажлыг ньөгүүлэх асуудлыг хүртэл сөхсөн байдаг.
Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэрт Жастын Ш.Батхүүгийн гэх тодотголтой “Стандарт” банкны асуудал явсаар ирсэн. Английн дээд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан, уг асуудлаа Засгийн газрын түвшиндШадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс “Эрдэнэт” үйлдвэрийнзахирал Х.Бадамсүрэнг хоёр ч удаа “Стандарт” банктай хэлэлцэхээр хийхээр явуулсан ч тоож уулзаагүйбайдаг.
-ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАНАЛТ ДАЙСНААР НЭРЛЭГДЭЭД БУЙ Д.ГАНБОЛД, М.МӨНХБААТАР, О.ОРХОН НАР ЗӨВШӨӨРСӨН УЧРААС ТҮҮНИЙГ ЗАХИРЛААРТОМИЛЖ БАЙВ-
Ийм байдлаар гадаад орчинд ч, улс төрийн хүрээндээ ч сул дүрээр нэрлэгдэж явсан хүн бол Х.Бадамсүрэн.Гэтэл тэр албан тушаалтайгаа үлдэв. Эргэн сануулахад, Х.Бадамсүрэн бол Засгийн газраас “Эрдэнэт”үйлвэрийн 49 хувийг эзэмшигч талтай зөвшилцөж байж, томилогдсон албан тушаалтан.
Өөрөөр хэлбэл, одоо Засгийн газрын заналт дайснаар нэрлэгдээд байгаа Д.Ганболд, М.Мөнхбаатар,О.Орхон нар зөвшөөрсөн учраас түүнийг захирлаар томилж байсан билээ. Энэ өнцгөөс харахад, Засгийнгазар заналт дайснуудынхаа зөвшөөрч, захирлаар тавьсан хүнийг боломж гарангуут нь чөлөөлөх ёстой баймаар.
Х.Бадамсүрэн захирал “Эрдэнэт” үйлдвэрт очингуутаа 300 сая төгрөгөөр автомашин худалдан авч, өөрийнамьдрах байрандаа 180 сая төгрөгийн засварыг хийлгэсэн гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрч байв. Улмаарөмнө нь хар тамхины асуудлаар цагдаа шүүхийн хаалга татаж явсан хүү Б.Бадрах нь онцгой дэглэмтэй“Эрдэнэт” үйлдвэр дотор нохойгоо хөтөлж, чөлөөтэй алхдаг. Аав нь огт юм хэлдэггүй гэх мэдээлэл ч гарчбайсан.
Тэрээр захирлаар ажиллах хугацаандаа “Монголын зэс” корпорацийн зүгээс тавигдсан үйлдвэрийнтомоохон албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудал дээр огт хөдлөөгүй гэж намынхан хөшигний ардярьцгаадаг.
Яг энэ өнцгөөс харахад, Х.Бадамсүрэн захирлын гаргасан энэ бүх үйлдэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын“Төрийн мөнгөөр дарга нар тансаглахыг хатуу хориглоно”, “49 талаас “Эрдэнэт” үйлдвэрт үүрэлсэнхүмүүсийг чөлөөлөх ёстой” гэхчлэн ярьдаг үзэл баримтлалуудаас хол зөрж байгаа билээ.
Эсвэл Засгийн газар өнгөн дээрээ 49 талыг хөөж явуулсан мөртлөө хөшигний ард тэдэнтэй тохиролцож,Х.Бадамсүрэнг захирлаар үлдээсэн болж таарав уу.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.