Ө.Шижир: Засаг хариуцлага хүлээхгүйн тулд АН-ыг дотор нь бужигнуулж, гадагш дуугарах сэхэлгүй болгох нь

Өнгөрөгч долоо хоногт АН-ын УТЗ хуралдаж, ҮБХ-ны хурлаа энэ сарын 28-нд /2025.08.28/ товлосон. Дараа нь буюу энэ сарын 31-ний өдөр Их хурлаа хуралдуулан намын даргаа өөрчлөх, үндсэн дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр төлөвлөсөн билээ.
Гэвч АН дүрмээ шинэчлээд даргаа сонгох процессын дагуу бус даргын асуудлаа урьтал болгож буйг тус намын зарим гишүүд эсэргүүцэж, өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир үүсээд буй асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.
Ө.Шижир: Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Ардчилсан нам эрийн цээнд хүрээд 35 насалчихлаа. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья.
Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна. Ардчилсан намыг бужигнах үед Ардын нам л хожиж манайхнаар тоглодог явдал сүүлийн 10 жил өрнөлөө. МАН-хан манайхнаар тоглохдоо их сайн л даа.
Энэ жил өвөлжилтийн хүндрэл, гэрэл дулааны хязгаарлалт, эдийн засгийн бууралт, гурил, будаа хүнсний хомсдол үүсэх зэргээс хамаарч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч улс төрийн намууд ЗГ-т хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь тодорхой болоод байна. Энэ асуудлыг сарниулахын тулд эхлээд Ардчилсан намын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөн дотоод бужигнаан үүсгэж гадагш дуугарах сэхэлгүй болгох нь. Тэрэнд нь манай зарим дарга нар гол дүр бүтээгээд хөл нь газар хүрэхгүй гүйж байна. Туслах дүрүүд нь ч тодорцгоогоод л байж байна.
Эхлээд намын анхан, дунд шатны бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсъё. Ардчилсан намынхаа анхан, дунд шат гээд бүх гишүүдийнхээ Итгэл үнэмшлийг нь дэмжье, дүрмээ сайтар хэлэлцээд дараа нь бүтцээ ярья гэтэл бас дахиад л дараалал нь буруу талаасаа эхэллээ. Энэ маргаан ахиад хэдэн жил үргэлжлэх нь….
Хэдхэн хүн халаасандаа төрийн Сонгууль, төсвийн мөнгө намайлцахаа больё. Энэ гинжин холбоог тасалъя.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурууг өөрсдөөсөө хай,хэрэв зарим чинь бусдын нөлөөнд ороод байгаа бол та нарын арчаагүйнх. Гоншигнохоо азна!
Чи Женкогийн гар хөл байхаа больсон гэдгээ нотол. Дүрмийг
Намын үндэсний зөвлөлийнхөн
Нягтлан Женко нам болохоос сэргийлэх л хэрэгтэй, уг нь
А намын доройтол өвгөн партизанжудаасаа болдог юм даа
Элбэг үүл мэтийн хулгайч нар үхэж бж л АН гэрэл үзэх байх уг суурь нь хулгайч луйварчин адгийн новш нарын суурин дээр боссон нам юм