Улс төрийн мэдээ

Популист Ерөнхий сайд айсуй

MongolZ тоглодог өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар татвар, төсвийн асуудлаар залуу үеийн төлөөлөлтэй уулзлаа, диалоги өрнүүллээ хэмээн мэдээлжээ.

Нэгт, хүрэлцэн ирсэн залуус нь SDY буюу МАН-ын залуучуудын байгууллагын төлөөлөл байна

Хоёрт, өмнө нь зарлаж мэдэгдсэн бол жинхэнэ залуусын төлөөлөл ирж, үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэх байсан нь дамжиггүй.

Энэ бол Г.Занданшатарын залуусаас оноо авах гэсэн стратегийн нэг хэсэг гэдэг нь ингэж харагдав. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь залуусын дэмжлэг муу, нэгдэж жагсаад огцруулчихсан учраас энэ сегментэд анхаарч ажиллах нь зүйн хэрэг ээ.

Авчиг хөндсөн сэдэв нь хэрхэн ажил хэрэг болох вэ? Хүлээлт биелэх үү гэдэг эргэлзээ дагуулсаар байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын реформ хийнэ, төсвийг ил тод, нээлттэй хэлэлцэнэ гэж ам гарсан.

Одоогийн байдлаар, долдугаар сарын 25 гэхэд төсвийн ерөнхийлөн захирагч нар жилийн төсвийн саналаа Сангийн яам, УИХ-д хүргүүлээд олон нийтэд мэдээлсэн байх ёстой. Мэдээлээгүй л байна. Мэдээлсэн бол есдүгээр сарын 1-нд төсвийн төсөл өргөн барихаас өмнө ярилцах, хэлэлцэх шаардлага үүсэх үү, үүснэ.

Олон нийтээс EMongolia-аар дамжуулж санал авсан. Тэр бүх санал тусах уу? Сангийн сайд Б.Жавхлан тэр бүрийд тусгах боломжгүй гэдгийг өөрийн амаар хэлчихсэн. Төсвийн төсөл өргөн баригдсаны дараа сөхөж үзэхэд олон нийтийн санал тусаж чадаагүй байвал ямар нэг хариуцлага хүлээх үү? Үгүй л болов уу.

Салбар бүрийн төсвийг хэлэлцэнэ гэж хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Үр дүн тодорхойгүй. Ялангуяа “том” сайд нарын салбарын хэлэлцүүлгээр юу юу яригдсан нь бүдэг, бүрэнхий үлдчихсэн.

Одоо ажлын тав хоног болоод л 2026 оны улсын төсвийг УИХ-д өргөн барина. Энэ бол төсөв хэдийнэ “боогдчихсон” байгаа гэсэн үг.

Угтаа яриад байгаа татварын реформын багц хуулийг нь өмнөх Засгийн газар өргөн барьчихсан. УИХ дээр ажлын хэсэг гарч ажилласан. Тэр шаталсан систем рүү хүссэн хүсээгүй орох ёстой. Илүү тодорхой бодлогоо тайлбарлаж, танилцуулах нь олон нийтдээ зөв байдаг. “Хийх гэж байгаа, хийнэ” гэж ярих сэдэв өнөөдөр төсөв, татвар хоёр биш болчихсон.

Ерөнхий сайд Г.Занданшатар намрыг угтаж байна. Зун бол зун, нам жим цаг үе байдаг. Одоогоор түүнээс улс төрийн дорвитой алхам хүлээх, шаардах цаг биш ч хаяанд бол ирчхээд байна. Гэхдээ MongolZ-той өдөр тааруулж, SDY байгууллагынхаа залуустай уулзсанаа “Татварын асуудлаар залуустай ярилаа” гэж пиардаад байх нь бол ядмаг л харагадж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2025 16:22

Энэ тоорой eрөнхийлөгчийн сууд�##� мөрөөдөөстэй

Зочин
Зочин
8 сар 25, 2025 16:46

mash chadvargui tul ogtsruulax xeregtei

uls ornoo bodoj ajillax eronxii saidiig ard tumen songomoor bn

Зочин
Зочин
8 сар 25, 2025 18:16

Япон луугаа хөгжинэ швэйцари мэт хөгжинээ гээд шааж өгнөө энэ баажий гуай

Холбоотой мэдээ

Back to top button