Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ковидийн комиссынхоо даргаар вакцинд эргэлздэг хүнийг томилов

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) Ковид-19-ийн дархлаажуулалтын ажлын хэсгийн даргаар Рецеф Ливайг томилсон байна. Тэрбээр “CDC”-ийн вакцины комиссын гол гишүүн юм. Ливай өмнө нь мРНХ вакцинуудыг шүүмжилж, тийм төрлийн вакцин хүүхдүүдэд ялангуяа хор хөнөөл учруулж, үхэлд хүргэж болзошгүй хэмээн нэн даруй татахыг уриалж байсан.

“CDC”-ийн Ковид-19-ийн дархлаажуулалтын ажлын хэсэг нь АНУ-д зөвшөөрөгдсөн ковидийн вакцины аюулгүй байдал, үр дүн, дархлаа тогтоцтой холбоотой мэдээллийг хянадаг. Тус алба тавдугаар сард хүүхдэд зориулсан зөвлөмжөө өөрчилж, эцэг эх болон эмч нар вакцин хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зургаан сараас 17 настай эрүүл хүүхдүүдэд вакцин хийж болно хэмээн зөвлөсөн. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхийг зөвлөж байснаа цуцалсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button