Үйл явдал: О.Номинчимэг нарын гишүүд хэвлэлийн бага хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нар Төрийн ордны 2-р давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: МоАХ-ны дарга Д.Монголхүү нарын гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
18:00 цагт: “No Rules 3” УСК-ны нээлт "Корпорэйт"-д болно.
19:00 цагт: Уран бүтээлч Ж.Мөнхжаргал, А.Баярмагнай нарын хамтарсан үзэсгэлэнгийн хүрээнд "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага Монголын уран зургийн галерейд болно.
-“Кёнбук аймгийн ХХАА-н шилдэг бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн-2025” үйл ажиллагаа энэ сарын 26-29-нд "Новотел" зочид буудалд болж байна.
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотноо болж байна.
-"Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower" В блок, 2 давхарт дэлгээд байна.
-"Beyond the horizon” үзэсгэлэн “Монгол арт галерей”-д үзэгчдийн хүртээл болж байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
-"Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ.
-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно.
Орон нутагт:
Морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт энэ сарын 28-31-нд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.