3.9 км автозам тавихад гурван жил зарцуулав, гүйцэтгэл 80 хувь

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Уг ажлын явц одоо 80 гаруй хувьтай байна гэдгийг албаныхан мэдэгдлээ. Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “НЗХГ-аас тус төсөлд захиалагчийн хяналтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учраас цахилгаан, шугам сүлжээ болон худгийн уялдааг хангаж ажиллахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэв.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4дөхь жил нь шүү маш их сул зогссон монголчууд зам тавьж сураагүй бнаа ямар 10 ,20км зам бгаа бишдээ 22онд газар чөлөөлсөн
зам тавих.туршлага муу.байна.
Бүтээмж гэж ээ хө
3 жил нь бага зэрэг юм байна л даа