Гадаад мэдээ
БНСУ сурагчид хичээлийн цагаар утас хэрэглэхгүй байх хууль баталлаа

БНСУ сурагчдыг хичээлийн цагаар утас хэрэглүүлэхгүй байхыг дэмжлээ.
Тодруулбал уг асуудлыг парламентаараа хэлэлцэж, 163 гишүүний 115 нь хичээлийн цагаар утас болон дижитал төхөөрөмж ашиглахыг хориглох хуулийг дэмжиж баталсан байна.
Энэ хуулийн зорилго нь өсвөр үеийнхний дунд өсөж буй сошиал медиа болон гар утасны донтолтыг хязгаарлах, сурагчдын анхаарал төвлөрөл, сурлагын амжилтыг сайжруулахад чиглэж байна.
Хэдий мөрдөх хуулийн хэсэг ингэж хэлэгдсэн ч, ямар нөхцөлд, хэн, яаж хяналт тавих гэх зэрэг үр дүн, хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Зарим нь энэхүү хориг хүүхдийн эрхэд халдаж болзошгүй хэмээн шүүмжилж байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.