Нийгэм мэдээ
Хар хорхой: Хэт халалт, их бороо, хуурайшилтаас болж нүүдэллэдэг

Нийслэл болон суурьшлын бүсүүдэд хар хорхой олноор үзэгдэх болжээ. Энэ хорхой нь хар цохны овгийн /Tenebrionidae/ нэгэн төрөл шавьж юм. Монголчууд хар хорхой гэж нэрлэдэг.
Хар хорхой нь дараах нөхцөл шалтгаануудын улмаас нүүдэллэдэг.
1.Хоол хүнсний дутагдал
- Чийг, өвс ургамал багасахад бөөнөөрөө өөр газар руу шилждэг
2. Орчны нөхцөл
- Хэт халалт, их бороо, хуурайшил зэрэг цаг агаарын өөрчлөлтөд мэдрэмтгий учир тохиромжтой орчин хайж нүүдэллэдэг
3. Үржлийн мөчлөг
- Тухайн үеийн нөхцал байдлаас шалтгаалж үржлийн газраа солихын тулд олноороо нүүдэллэнэ
Хор хөнөөлийн тухайд хортой биш, хүнд шууд аюулгүй. Харин зарим тохиолдолд ургамлын үндэс, нахиаг мэрж газар тариаланд бага зэргийн хохирол учруулдаг ч царцаа шиг их сүйтгэлтэй биш аж.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.