Путин, Ким Жон Ун хоёр Бээжинд болох цэргийн парадад оролцоно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Бээжин хотноо болох цэргийн парадад оролцох болжээ. БНХАУ Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэн цэргийн парад хийх гэж байгаа юм. Тус арга хэмжээнд дэлхийн 26 орны төрийн тэргүүнүүд оролцоно.
Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлэхдээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар Ким Жон Ун айлчлах болсон гэжээ. Ким Жон Ун хэзээ БНХАУ-ыг зорин нисэх болон хэр удаан айлчлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Украины дайны асуудлын улмаас АНУ эсвэл барууны ямар нэгэн томоохон орны удирдагч тус парадад оролцох төлөвгүй байгаа юм.
Ким Жон Ун хамгийн сүүлд 2019 онд БНХАУ-д айлчилж байсан. Олон улсын тавцанд дипломат тусгаарлалтаас гарахын тулд Ким Жон Ун Вашингтонтой сөргөлдөөнтэй байгаа улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.