УИХ-ын гишүүн Ө.Шижир Ардчилсан намын даргад өрсөлдөнө

АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдөр /2025.08.28/ болсон хуралдаанаар Л.Гантөмөрийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авч, 15 хүний бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо байгуулж, дараагийн даргаа сонгохоор болсон.
АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн материалыг өнөөдөр /2025.08.29/-ний 18:00 цаг хүртэл авах юм.
АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байгаа юм. Тэгвэл 80 оны намын залуусаа төлөөлж УИХ-ын гишүүн Ө.Шижир АН-ын даргад өрсөлдөхөөр болжээ.
Тэрээр 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 18 жилийн хугацаанд АН-д хүчин зүтгэсэн бөгөөд намын бүх түвшинд ажиллаж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АН-ын тэргүүн дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч зэрэг удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jenkogiin nohoin g###g. Hulbumbugiin holbood samraltssan. Odoo uls samrah n
Жэнко
Дэмжиж байна зөв
Зөв хөө дэмжиж байна. Цогтгэрэл бол МАН д барьца�##�агдсан хүзүүгүй Элбэгдоржийн да�##�гавраар ажилна. 28 онд цогтгэрэлтэй орвол МАН бас олонх болно
Энэ нэг юм хаанаас гарч ирсэн, юу гийгүүлсэн нөхөр вэ, бараа сураггүй юм байж...., юун их боддийн өөрийгөө... ичиг ичиг
Шижир АН-даргат зохицохгүй хүн.Өөр хүн сонгож хэрэгтэй